Monday, November 16, 2009

CLICK CLICK BOOM 3 жилийг ардаа орхилоо



Click Click Boom дөнгөж саяхан л байгуулагдаж байсан шиг л санагдаж байна. Гэвч тэд нэгэнтэй 3 жилийг ардаа орхижээ. Click Click Boom -ийн ах нар маань энэ их хугацаанд гараа хумхиж лав суугаагүйг сонсдог гарууд бүгд мэдэж байгаа. "Үл хөдлөх хөрөнгө" тоглолтоо хийж удахгүй цомог нь ч гарах гэж байна. Мөн 7 сарын 1 кино бид бүгд мэдэж байгаа. Gee ах өөрийн 2 цомгийг гаргаж мөн 3 дахь цомог дээрээ ажиллаж байна. Desant ах өөрийн Mixtape album дээрээ ажиллаж байна. Аа KA ах өөрийн 2 дахь цомгоо гаргах тал дээр ажиллаж байна.
Ямар ч байсан миний хувьд Монголын Hip Hop урлагт их зүйл хийж байна хийсээр ч байна гэдэгт итгэж байна. За энгээд Click Click Boom -ийн ах нартаа томоос том баярын мэнд!!! ааааааая ....


Энгээд бидний хүлээж байсан "Монголын Түүх" дууг татахаар тавилаа. Энэхүү дууг бүх Монголчуудаа зориулав.
Монголын түүх

Эцэг өвгийн сүнс
Эхлэл цэг нь хүн
Хэрлэн, Орхон, Туул
Хяргас, Баяннуур
Мөсч хулгана, луу
Хутган соёот, Хирис
Нангиад, шарнууд
Чонос, Онниуд , Ихэрэс
Хашмал чулуун хүрээ нэгэнтээ битүү гэв.
Хагуучид онгодын хилэн хэцүү гэв.
Эл нутагт овогтон Түрэг, Монгол, Хамниган
Өмнө талд Шан улс, Байлдааны Махазин
Эзэн эрхт Модун Шаньюй
Их хүчит Хөх Чину-а
Цагаан хэрмийг бариулав
Цин Ши Хуандигаар
Хайртай хүлэг хатан, аль эсвэл газар
/Газар/ улсын үндэс, миний сум тавьсан зүгт харва.
Хүчирхэг Хүннүгийн дараа Сүмбэ залгамж халаа
Хүнчүүд Ромыг унагав. догшин Аттила
Аравтын систем тал нутагт зүүн, төв, баруун
Ахлагч Буман мөхөөв. Аварын өмнөх Нирунг
Түрэг, Уйгар, Хиргисүүд
Хүн чулуу, хиргисүүр
Гэрэлт хөшөө Гилтүгэний
Үеийн шүтээн Этүгэн
Нохос , Хиан, Эргүнэ
Уулыг сэтлэх хөөрөг нь
Удам Монгол Бөртэ гэнэ.
Угсаа гарвал Хөх тэнгэр
Бие биеэ хөнөөн тэмцэх нүүдэлчдийн сэлэм
Эв эеэ хичээвэл үл зогсон бүхнийг дийлнэ.
Амбагай хаанаас үлдсэн өс
Алунгоо эхийн таван мөс
Андгай тангарагнаасаа үл няцах Урт Дурын хүмүүс

Бадаг 2.

Арван гуравдугаар зууны үед бид омголон байсан
Айдаст автуулж улс гүрнийг чиглэн хомроголон дайрсан
Агуу түүхийн эзнийг, Тэмүүжин гэдгийг
Асуухаасаа өмнө өлмийд чинь би өвдөг сөгдөе.
Аравтын системийн арга барил агуу
Ард түмэн бүгд Их Засаг хуулийн дагуу
Зээр хавцлын аманд цэргийн хүүрүүд харлав.
Тэмээн хээрийн талд Их Хуралдайг зарлав.
Их Хуралдайг зарлан, Өвгөд бууралтай зөвлөн
Газар шороо, Лус Савдаг, Онгод дуудах бөө...
Есүс лалын ертөнц айн чичрэнэ Доголон Төмөрөөс
Еэвэн сар эхлэв Дөчин дөрөвний Тогоон Төмөрөөс
Хурай...Морины туурай хүрэх газар түрэмгийлж
Мушгиа голын хөвөөнд Москва хотыг эзэрхийлж
Өрнөөс Дорнын хаад Чингисийн хөвгүүд. Уухай...
Өстнийг дарж, улсаа нэгтгэсэн хатан Мандухай.
Алт мөнгө ембүү, Хариу хүндлэл үзүүл.
Түй май! би Монгол хүн зүгээр л эрүүдэж шүү !.
Ард Аюуш, Галдан бошигт түүхт дарлалын эсрэг...
Халх газар ,ус, хөрс минь тэдний цусаар тэжээгдэж
Аравын эсрэг гурваар... Амарсанаа, Чингүнжав
Монгол улсын иргэн гэгдэх пасспорт тэдний зоригийн шан
Алдагдсан он жилүүдэд
Манж хутгаар нэрээ сийчүүлж
Явсан түүх бий
Хэзээ ч бүү март. Үнэнийг.

Бадаг3.

Манжийн дарлал хоцров хойно.
Манайд боломж онгорхой.
Монгол тусгаар тогтноно.
Арван нэгэн он.
Гамин цагаанд хутга зоов.
Сүхбаатарын фронт
Улаантай хамт тулалдав.
Хорин нэгэн он. Б
одоо Данзан баруун зүүн
Үзэл бодлын зөрчилдөөн
Коммунизмын хоосон онол
Онох байгаа хөөнө.
Ленин бол шүтээн
Ард түмнийг тэргүүлнэ.
Туршилтын туулайн төлөө
Мэргидийг минь гүтгэнэ.
Бодоо, Данзан, Буяннэмэх, Амар, Гэндэн
Нам засаг, Хувьсгалын эсэргүү гэмтэн
Эх орон чи...
Хувьсгалын гал халуун тугийг мандан бадрааж
Эсэргүүцсэн бүхнээ чи буудан хороож
Хөвгүүдээс минь үнэтэй олдсон тусгаар тогтнол
Хурц үгтэй шүлэг Чойномын бичсэн ёгтлол
Үнэн үгт, баригдсан улс төрийн эсэргүү
Цогцолсон Монгол улсын төлөө амиа өгч зүтгэе
Төрөхөөс эхэлнэ. Энэ миний зөгнөл
Төр үлс минь мөхсөөр төгсгөлд...
Хонхны дуу, Ард иргэдийн минь уйлалдах, Эрх чөлөөний чуулган
Харанхуй байдлаас шилжин, ерэн оноос мөлхсөөр
Үгэн зэвсэг, өдөн бэхээ нууна.
Энхтайван, ардчиллын төлөө тэмцсэн С.Зориг
Эмх замбараагүй нийгэм...
Чулуун хөшөөн дээр тодхон харагдах түүний эр зориг
Ардчиллын алдаатай хүүхэд, Эрх нөлөө
Эрх чөлөөний хар гай шүүхэд.

No comments:

Post a Comment