Monday, November 9, 2009

Gee (Click Click Boom) унших эсэхээ өөрөө л мэд ...



Mongolian Rapper Gee (Click Click Boom)
Төрсөн он. сар. өдөр: 1983.07.05
Овог. нэр: Төгсжаргалын Мөнх-Эрдэнэ
Gee ах айлын дунд хүүхэд. Багадаа цэцэрлэгээсээ үргэлж оргодог хүүхэд байсан гэдэг хэхэхэ. Хоёрдугаар ангид байхдаа Өвөрхангай аймгийн цэргийн сургуульд сурч байгаад, гуравдугаар ангид байхдаа 53-р сургууль дөрөвдүгээр ангидаа 44-р сургуульд, тавдугаар ангид Монгол 3-р сургуульд, зургадугаар ангидаа 80-р сургуульд, долоо, наймдугаар ангидаа 36-р сургууль, ес, аравдугаар ангидаа 81-р сургуулийг дүүргэсэн. Анх 1999-2000 онд “Тоглоомонд хожигч” хамтлагт дуулдаг байсан. Хамгийн анх FM-ээр цацсан дуу нь “Би хулгайч биш” гэдэг дуу юм. 2000-2004 оны хооронд Радио Телевизийн Дээд Сургуульд сэтгүүлч, зураглаач мэргэжилээр төгссөн. 2005 онд МҮОНТ-ийн Хит entertainment-ээс B.A.T бэлтгэдэг байсан Freestyle battle-ийн тэмцээнд оролцон түрүүлж анхны дуугаа бичүүлэх эрх авчээ. 2006 оны 11-р сарын 18-нд өөрийн "Click Click Boom" бүлгээ байгуулжээ. CCB нь есөн гишүүнтэй Nomad, Ka, Bee, Desant, Aso, G.B, Хуягаа, Амараа ах нар юм. 2008 онд гаргасан "Боловсролгүй сэхээтний тавигдахгүй илтгэл" анхны цомогийн продюсер-ээр B.A.T ажилласан. Gee ахийн сонсох дуртай хамтлаг нь Wu Tang Clan гэдгийг гарууд бүгд мэдэж байгаа. 2009.07.05 –нд өөрийнхөө төрсөн өдрөөрөө 2 дахь цомог болох “Мөнгөгүй хүний цомог”-оо гарган өөрөө Гудамжанд зарж байсан. Тэгээд удалгүй 9-р сарын 12 нд “Click Click Boom” бүлэг өөрсдийн "Үл хөдлөх хөрөнгө" тоглолтоо хийсэн. Мөн удахгүй "Үл хөдлөх хөрөнгө" црмог гарах болно. Одоо Gee ах өөрийн 3 дахь цомог болох “Монгол рэппэр” цомог дээрээ ажиллаж байна.

No comments:

Post a Comment